Ажлын байр

Чөлөөтэй сэтгэж, хүссэнээрээ хэрэгжүүлэх зөв таатай ажлын орчин

Бидний соёл


Нээлттэй ажлын байр

East Maven агентлаг мэргэжлийн үйлчилгээний цар хүрээгээ тасралтгүй тэлж, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний бизнес үйлчилгээний компани болон өргөжиж байна.

Бид PR, event management, сошл медиа, агуулгын сурталчилгааны чиглэлээр урт удаан хугацаанд тогтвортой ажиллах хүсэлтэй, бичиг үсгийн өндөр соёлтой, харилцааны эерэг хандлага, ур дүйтэй, бүтээлч санаачилгатай мэргэжилтнүүдийг цаг үргэлж эрж хайж байдаг.


Манай компанийн ажилтан бүрт
ажлын олон давуу нөхцөлүүд олгогддог

Богино хугацаанд өсөн дэвших боломж

Олон талын дадлага, туршлага хуримтлуулна

Нэр нөлөө бүхий хүмүүстэй харилцаа үүсгэнэ

Эрч хүчтэй хамт олон дунд уйдах өдөр тун ховор

Хичээл зүтгэл, бүтээлч ажлыг урамшуулна

Ажлын цаг уян хатан. Жилд 20 хоногийн цалинтай амралт


Хэрэв та чөлөөтэй сэтгэж, хүссэнээрээ хэрэгжүүлэх зөв таатай ажлын орчин хайж байгаа бол бидэнд CV болон товч танилцуулгаа hello@eastmaven.co хаягаар илгээж, холбогдоорой.

Imaginative Communication

Дадлага хийх боломж

PR сурталчилгааны чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмших, ажлын томоохон туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан залуусыг дадлагын ажилтнаар ажиллах хүсэлтэй бол бидэнтэй hello@eastmaven.co хаягаар CV болон товч танилцуулгаа илгээнэ үү.

Бидэнтэй холбоо барих