УДЭТ – РОМЕО ЖУЛЬЕТТА

Ажлын кейс


Арга хэмжээ
2015 ОНЫ 11, 12 САР


Орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө төрх, найруулгатайгаар УДЭТ-н тайзнаа 3 дахь удаагаа эргэн ирсэн Ромео Жульетта жүжгийн нээлтийг сурталчлах, орчин үеийн залуусын дунд драмын сонгодог урлагийг орчин үеийн нийгмийн утга агуулгаар хүргэх, жүжгийн сурталчилгааны цар хүрээ тоо давтамжийг нэмэгдүүлж, УДЭТ-ын нэр хүндийг өсгөх, билет борлуулалтыг идэвхжүүлэх хариуцлагатай ажил үүргийг хүлээж авсан юм.

Онцлох ажил

Бид сурталчилгааг хайр дурлалыг магтан дуулах, хайр сэтгэлдээ үнэнч байхыг сануулсан агуулга түгээлтээр эхлүүлсэн бөгөөд, сурталчилгааны явцад жүжгийн уран бүтээлчдийг нэг бүрчлэн таниулах, мөн жүжгийн шинэчилсэн найруулгыг найруулагчийн үгээр олон нийтэд тайлбарлан ойлгуулах, тасалбар борлуулалтын мэдээллийг сануулан сурталчлахад анхаарсан. Сурталчилгаанд ТВ, сонин сэтгүүлээс гадна залуусын мэдээллийн голлох суваг сошл медиа орчинд Ромео Жульетта жүжигт орчин үеийн залуусын анхаарал, сонирхол татах сурталчилгааны хэлбэрүүдээр хүрч ажиллахыг чухалчилж, Facebook болон Twitter хуудсууд, мөн онлайн мэдээллийн сайтуудаар мэдээлэл, агуулгын сурталчилгаа өрнүүлж ажилласан юм.

Жүжгийн нээлтийн өмнөх ПиАР сурталчилгаагаар жүжгийн үндсэн утга агуулга, нийгэмд хүргэх мессеж, анхааруулга өндөр тоо давтамжтайгаар хүрсэн нь үзэгчдийн сэтгэл зүй, хүлээлтийг тэлж, жүжгийг илүү ихээр таашаан үзэх уур амьсгал, хүлээлтийг бүрдүүлж чадсан.


Сурталчилгааны голлох үр дүнгүүд

  • УДЭТ Facebook хуудсаар хийгдсэн мэдээлэл сурталчилгаа 10-р сарын 15-аас хойших нэг сарын хугацаанд 670 мянган хэрэглэгчдэд хүрч, хуудасны лайк тоо 2800-р нэмэгдээд байна.
  • Твиттерт 739,134 хүн “Ромео Жульетта” түлхүүр үгийг дурдсан мэдээлэл, жиргээг хүлээн авсан, #РомеоЖульетта хаштаг 236 удаа нийтлэгдсэн.
  • Хэвлэлийн бага хуралд 45 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирснээс 1/3 нь East Maven-ий урилгаар ирсэн, үр дүнд мэдээ нийт 50 гаруй мэдээний сайтуудаар нийтлэгдсэн.
  • Манай компанийн дэмжлэгтэйгээр iKon.mn, Trends.mn, Caak.mn, Cosmopolitan.mn, Goolingoo.mn гэх мэн олон зуун мянган хандалттай мэдээ, мэдээллийн топ сайтуудад мэдээлэл олон давтамжтай түгсэн
  • Нийт 33 удаа тоглогдсон жүжгийн тасалбар нээлтээс хойш 100 хувь зарагдаж дууссан бөгөөд энэ нь УДЭТ-с нэмэлт тоглолтуудын хуваарь гаргахад хүргэв.

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих