Буцах


East Maven компани өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монголын орчин цагийн тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, нийгмийн хөгжлийг хурдасгахад ихээхэн хувь нэмэр оруулж иржээ.


Мэргэжлийн үнэ цэнээ улам бүр өсгөн тэлж буй манай хамт олон өнөөдрөөс эхлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих бүхий л үйл хэрэгт хүчин чармайлт, үр нөлөө гаргаж ажиллахыг эрхэм зорилгоо болгож, сонгодог арга хэлбэрээс бүтээлч шийдэл рүү, Монгол ухаанаас дэлхийн жишиг рүү тэмүүлсэн компанийг EMPR нэрээр удирдан авч явахаар боллоо.

Бид мэргэжлийн үйлчилгээг шинэ эрч хүч, шилдэг менежменттэй хослуулан хүргэх аян замаа ийнхүү итгэл төгс эхлүүлэх болсноо хуваалцахдаа таатай байна.


Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамтарч ажилласан шинийг санаачлагч компаниуд, өөрчлөлтөд манлайлагч төрийн байгууллагууд, харилцагчид, хамтрагчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье. Бидний харилцаа цаашид холын замын уртад үргэлжилж, улам бэхжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.


Бидэнтэй шинээр харилцаа холбоо эхлүүлж, эерэг, бүтээлч зорилгын төлөө хамтран ажиллах хувь хүн, байгууллагуудад бид үргэлж нээлттэй байх болно.


Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал

О.Гэрэлтуяа