Буцах



PR компаниас “ПиАР бидэнд ашгаа өсгөхөд хэрхэн нөлөөлөх вэ?” эсвэл “Ажлаасаа халагдахгүй үлдэхэд яаж туслах вэ?” хэмээн асуух нь хамгийн түгээмэл байдаг.

Харин PR нь итгэлцэл үүсгэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулж, танигдах байдлыг нэмэгдүүлэх, нэр хүндийн дархлаа бий болгох үндсэн үр ашгийг зорилгоо болгодог. Сайн хэрэгжвэл, олон нийт компанийн тухай, мөн түүний бүтээгдэхүүн үйлчилгээний тухай эерэг үзэл бодол, тааламжтай сэтгэгдлийг тээж эхэлдэг.

Тиймээс PR нь богино хугацааны борлуулалтын орлогыг өсгөх арга хэрэгсэл биш юм. ПиАрчдын шийдэл бол үл итгэлцэл, ойлголцлыг арилгаж, бизнес эрхлэх замыг шулуутгах.

Хэрэв танай компанийн гол асуудал борлуулалтын хувиргалт бол та магадгүй илүү сайн борлуулалтын сургалт, сайжруулсан маркетинг тактикт хөрөнгө оруулах хэрэгтэй.

Бид бүтээгдэхүүн үйлчилгээний тань танигдах, үнэлэгдэх байдлыг нэмэгдүүлж борлуулалтын өсөлт руу аажимдаа хөтөлдөг үү гэвэл тийм. Түүгээр ч зогсохгүй худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн таны брэндэд итгэлтэй болоход зөвхөн ПиАР л тусалдаг.

“Public relations is a strategic communication process that builds mutually beneficial relationships between organizations and their publics.”