Буцах


Олон нийтийн харилцаа, маркетинг хоёр бол уламжлалын хувьд тусдаа угшилтай ойлголтууд.  Гэвч дижитал мэдээллийн хэрэгслүүд болон технологийн нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой байдал нь тэрхүү 2 ойлголтыг нэгдэхэд хүргэсэн гэх үл ойлголцол үүсч эхлэв. Ялангуяа PR болон борлуулатын ажилтнууд PR хийхдээ маркетингийн арга хэрэгслүүд/ихэвчлэн хэрэглэгчийн үнэ цэнэ гэхээсээ илүү ашгийн төлөө/-ийг ашиглах болсон нь  маркетерууд болон PR мэргэжилтнүүдийг ижилхэн үүрэгтэй гэх төөрөгдлийг бий болгосон юм. 

Гэхдээ энэ бол өмнө нь огт байгаагүй цоо шинэ үзэгдэл биш юм. Технологи болон түүний арга хэрэгслүүд боловсронгуй болохын хэрээр аливаа салбарт ижилсэл гэх ойлголтыг дагуулсаар ирсэн. 


Үнэн хэрэгтээ салбарын шинжээчид болон мэргэжилтнүүд ч гэсэн олон арван жилийн өмнөөс PR болон маркетинг гэх ойлголтууд давхцал үүсгэнэ гэх таамаг дэвшүүлсээр ирсэн байдаг. Гэсэн хэдий ч энэ хоёр ойлголт ялгаатай хэвээр үлжээ. Харин бид энэ үзэгдэл хэсэгтээ л өөрчлөгдөхгүй гэдгийг баттай хэж чадна. 


PR болон маркетингийн үндсэн 2 ялгаа


PR болон маркетинг нь ажлын арга хэрэгсэл болоод ур чадварын хувьд тэс өөр арга барилыг ашигладаг тусдаа салбарууд юм. 

 Мэдээж хэрэг олон нийтийн харилцаа болон маркетингийн баг хоорондын түншлэл чухал хэдий ч үр дүн нь шууд гардаг маркетингийг бодоход PR мэргэжилтнүүд өөрсдийн гэсэн давтагдашгүй арга барил, ур чадвартай байх хэрэгтэй болдог. 

PR болон маркетинг хэмээх ойлголтуудыг тусдаа гэдгийг батлах үндсэн 2 ойлголт: 


  1. PR болон маркетинг нь тэс өөр ур чадварыг шаарддаг

Зар сурталчилгаа, PR хоёр бол өөр өөр зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэтэл нөгөө талд маркетинг, PR хоёрын ялгаа анхнаасаа ойлгомжгүй байсаар ирсэн. Хэдийгээр үүнийг олон нийтийн харилцаа болон хэвлэл мэдээллийн нөлөөлөл хоёрын огтлолцол гэж ойлгож болох ч энэ бол учир нь ойлгогдохгүй олон оньсын ердөө нэгээхэн хэсэг нь юм. 


Баримт сануулах нь: PR бол салбар бүрт дахин давтагдашгүй, бүрэн цогц ур чадвар ашиглахыг шаарддаг бие даасан ойлголт юм. 


PR-н цохилох зүрх нь гэж хэлж болохоор чадвар бол тодорхой нэг түүхийг цаг хугацааны дараалалтайгаар өрнүүлэх бөгөөд энэ нь яг сэтгүүлч шиг сэтгэх, тэдэнд зөв өнцөгийг барьж авахад нь туслах гэх мэт онцгой шаардлагыг бий болгодог. Энэ нь PR-г цаг үеэсээ хоцрохгүй байх, мэдээллийн хэрэгслүүд ямар трендийг онцлон түгээх вэ зэрэг олон ойлголттой холбогдсон маш идэвхтэй үйл явц юм. Нөгөөтэйгүүр энэ үйл явц нь PR мэргэжилтнүүдийг цаг үеэ мэдрэх, маркетеруудаас түрүүлж сэтгэх зэрэг чадвартай байхыг шаарддаг. 

Хэдийгээр PR-чид тусгаарлагдсан байдалд ажиллахыг тийм ч сайшаадаггүй ч сайн PR хийх нь зөвхөн төгсгөлиийн үр дүнд анхаардаг PR суурьтай маркетингаас хамаагүй илүү юм. 


2. PR болон маркетинг 2 нь өөр өөр технологи шаарддаг

PR, маркетинг хоёр тус тусдаа өөр өөр ур чадвар шаарддагтай адил технологийн хувьд ч ялгаатай байхыг шаарддаг. 

Тэгэхээр үнэн гэвэл: Сүүлийн арав гаруй жилийн дотор маркетингийн салбарт технологийн тэсрэлт болсон. Тийм ээ, түүнийг дагаад ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээнд PR-ын элементүүд тодорхой хэмжээгээр харагдах болсон. Гэвч тэдгээр үйл явцыг өргөн хүрээгээр харвал жинхэнэ мэргэжлийн PR биш байсан юм.


PR болон маркетинг нь хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах тусмаа технологи нь тусдаа байх ёстой. 


Хэрэв сайн PR-н гол цөмийг сэтгүүлчидтэй харилцах харилцаа гэж үзвэл, PR мэргэжилтнүүд мэдээллийн урсгалыг хэрхэн үр дүнтэй байлгах зэрэг дээр сэтгүүлчдэд шууд нөлөө үзүүлж, ажиллах орчныг нь өөрсдөдөө таатай байхаар бэлдэж өгөх ёстой. 

Чухам энэ үйл явц PR дээр явагдлаа гэж бодоход тэр нь шууд утгаараа аливааг “багцлах” программ хангамжийн тухай асуудал гэсэн үг биш юм. Харин оронд нь PR-н багууд мониторинг хийх, түгээх, тайлагнах зэрэг стандарт үйл ажиллагаандаа илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. 


Эдгээр үүргүүд нь ихэнх тохиолдолд нэгдмэл ажлын урсгалтай байхыг шаардахаас биш ихэнх маркетеруудын хийж дадсан олон арга барилыг хослуулдаг арга барил тохиромжгүй байдаг. 


Ямартай ч цаашид PR болон маркетингийн багууд олон кампанит ажлууд дээр хамтран ажиллах хандлага үргэлжилсээр байх хэдий ч энэ нь PR-н технологи маркетингд тохироно гэсэн үг биш юм. 


PR-н дахин давтагдашгүй үнэ цэнэ

Маркетинг, PR-н аль аль нь тэс өөр арга барил хэрэглэдэг ч эцсийн дүндээ ажлын ерөнхий үр дүнд маш хүчирхэг нөлөөллийг үүсгэж чаддаг.  Учир нь энэ хоёр салбар нэг нэгнийхээ дээр гарах гэж өрсөлддөггүй, угаас нэг нэгнийхээ орон зайг бүрэн нөхөж ч чадахгүй. Харин оронд нь олон нийтийн харилцаа гэх ойлголтыг маркетингаас ялгаатай гэдэг үнэн мөн чанарыг нь олж харахыг хичээх нь хамаагүй илүү үр дүнтэй байх болно. 


PR нь итгэл үнэмшил дээр суурилдаг

Маркетингийн үйл ажиллагаа нь тухайн брэндийг ямар харагдуулах вэ гэдэг дээр бүх анхаарлаа төвлөрүүлдэг бол PR нь зорилтот бүлгийнхээ итгэл үнэмшил дээр суурилсан, урт хугацааны турш үргэлжлэх нэр хүндийг бий болгодог.  Хэрэглэгч бүр л телевизээр цацагдсан эсвэл автобусны хананд наасан байна уу ялгаагүй зар сурталчилгааг төрөл бүрийн сувгаар хүлээн авч түүнийхээ дагуу худалдан авалтууд хийж байдаг.  Учир нь маркетинг тэрхүү брэндийн бараа, бүтээгдэхүүнийг үнэхээр авмаар санагдуултал тийм ихээр нөлөөлдөг. Гэвч бид зар сурталчилгааг цаг үрсэн дэмий зүйл гэж боддог дэлхий ертөнцөд амьдардаг /телевизийн нэвтрүүлгийн цагийн 25%-ийг реклам дангаараа эзэлдэг гэдгийг та мэдэх үү/, учир нь бидэнд бүр байгалиасаа л үл итгэх шинж чанар суучихсан байдаг юм. 


Тиймээс PR нь аливаа салбарт гуравдагч тал мэт харагддаг учир илүү итгэл үнэмшил төрүүлж чаддаг байна. Тэр нь бидний өглөө болгон уншдаг сонин эсвэл дуртай Instagram нөлөөлөгч аль нь ч бай бидэнд далдуур “ухуулга” хэлбэрээр нөлөөлсөөр л байдаг. 


PR илүү урт хугацааны харилцааг бий болгодог 

PR нь маркетингтай харьцуулахад тухайн брэндийг зөвхөн танилцуулах төдийхнөөр хязгаарлагддаггүй. Энэ бол тэр чигтээ тухайн компани дотооддоо болон компани, харилцагч хоорондоо үнэ цэнэтэй харилцаа үүсгэх гүүр нь болох тухай асуудал юм. 

Товчхондоо маркетинг бол нэг чиглэлт харилцаа бол нөгөөтэйгүүр PR нь хэрэглэгчидтэй эргэх холбоо үүсгэх хаалга нь болж өгдөг гэсэн үг. 


/Орчуулга/


Эх сурвалж:  MuckRuck