PORSCHE ULAANBAATAR

Ажлын кейс


Арга хэмжээ
2015 ОНЫ 6 САР


Олон улсын тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч Porsche Улаанбаатар дахь төвөөрөө дамжуулан Монгол дахь хэрэглэгчид, мөн сонирхогчдод зориулсан Porsche World Road Show арга хэмжээг 2015 онд анх удаа зохион байгуулсан юм.

Дэлхийд алдартай брэндийн уламжлалт адал явдал Монгол улсад олон улсын зэрэг зиндаагаа харуулсан, сүр дуулиантай болоход бид тус компанийг дэмжиж ажилласан.

Онцлох ажил

  • Бид хамгийн түрүүнд PWRS арга хэмжээг угтуулан байгаа нөөц боломж дээрээ тулгуурлан аман яриа болон хэвлэл мэдээллийн дунд идэвхжүүлэлт өрнүүлэхийг зорьсон. Улмаар онлайн орчинд нөлөөтэй мото сонирхогчид, болон ТОП төвшний хэвлэл мэдээллийн нийт 11 редакторуудын хамт медиа тур-г зохион байгуулж, ирсэн зочдод Porsche Ulaanbaatar төвийн ойрын жилүүдэд хэрэгжүүлэх төлөвлөгөөний нууцуудыг задруулсан юм.
  • Мөн бид Porsche компанийн Ази Номхон Далайн үйл ажиллагааг хариуцсан захирал ноён Мартин Лимберт Монголд зочилсон үеэр хэвлэл мэдээллийн сурталчилгааны боломжийг дээд зэргээр ашиглаж, Porsche брэнд нь үнэ цэнээрээ бусад авто машины брэндүүдээс тэс ондоо гэсэн мессежийг амжилттай байршуулж чадсан


Үр дүн

  • Хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн сурталчилгааны ажлын үр дүнд Porsche World Road Show-г дурдсан 20 гаруй Монголын ТОП мэдээний сувгуудаар нийтлэгдсэн бөгөөд Монголын хамгийн олон дагагчидтай сонирхлыг бүлгүүдэд нэрлэгдэх Mongol Motors групп, болон Moto.mn зэрэг сошл хуудсуудаар нийт 290,000 мянган хүнд Porsche бол орчин үеийн галзуу машин гэдэг ойлголтыг хүлээн авсан юм.

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих