Буцах

1.Civicfeed /төлбөртэй/

Хэвлэл мэдээлэл, мэдээлэл харилцааны салбарын мэргэжилтнүүдэд зориулсан онлайн, сошиал медиа орчинд мониторинг хийх шилдэг хэрэгсэл. Та ганц л “Түлхүүр үг” оруулаад гадаад болон дотоодын цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл, пост, агуулгыг нэг дор харах боломжтой. Мөн тухайн түлхүүр үгсээр хэр олон агуулга явсан түүхэн мэдээлэл, аналитик судалгааг авч болдог. Google Alert сануулах хэрэгсэлтэй харьцуулахад илүү олон хайлтын илэрцийг өөрийн и-мейл, гар утасны апп эсвэл Slack гэх мэт програмуудаар дамжуулж өдөр тутам хүлээн авч болдог. 


2.Sprout Social /эхний сар үнэгүй, дараагаар нь төлбөртэй/

Танд бизнесийнхээ Facebook, Instagram, Twitter  гэх мэт сошиал медиа сувгуудыг хөтлөхөд хүндрэл гарч байвал SproutSocial-ыг санал болгож байна. Контент төлөвлөлт, нийтлэл, хуваарилалт, анализ судалгаа гэх мэт сошиал медиа маркетингийг НЭГ ДОР хийх боломжтой юм. Хүмүүст хамгийн их таалагддаг зүйл нь “Smart Inbox” буюу та бүх платформынхоо хэрэглэгчдийн явуулсан сэтгэгдэл, мессэжийг нэг талбар дээрээс харж ажиллах боломжтой.


3.Loomly /төлбөртэй/

Сошиал медиа сувагтаа зураг, бичлэг, постер зар, нийтлэл оруулахад тань шинэ санаа өгөхөөс гадна бүгдийг нэг дор төлөвлөж нийтлэхэд алхам алхмаар чиглүүлэх юм. Аль платформ дээрээ ямар нийтлэл оруулахыг цагийн хуваарийн дагуу хадгалах боломжтой. Мөн та багийн гишүүдээ нэмснээр, бүгд нэгэн зэрэг ажиллаж болно.


4.Mentimenter /үнэгүй/:  Аливаа хурал, семинар, эвэнтэд оролцогчидтой real-time асуулт хариулт өрнүүлж, үр дүнгээ газар дээр нь тандаж судлахад туслах хэрэгсэл. Таныг илтгэл тавьж байх үед асуулт болон санал асуулгын хэсэг дээр оролцогчид утсаараа холбогдон өөрсдийн хариултыг явуулж интерактив орчинг бий болгох боломжтой юм. Мөн оролцогчдын хариултыг нэгтгэн анализ гаргахаас гадна үзүүлэнгийн загварыг шинэлэг байдлаар тухай бүрд нь харуулдаг нь нэн тустай байдаг.


5.Grammarly: /үнэгүй/

Microsoft Word, WordPress, Facebook гэх мэт платформууд дээрх Англи хэлэн дээрх бичвэрийн үг үсгийн алдаа, зөв бичгийн дүрмийг маш хурдан шалгах, найдвартай програм. Тухайн алдаатай хэсгийг засварлахдаа тайлбар оруулдаг онцлогтой. Одоогоор эдгээр үйлдлүүд дээр үнэгүй ашиглаж болох ч хэрэв тухай бичвэрийн оюуны өмчийн хулгай (plagiarism), өгүүлбэрийн найруулга, бүтцийг сайжруулъя гэвэл төлбөртэйгөөр ашиглаж болно.