ONE CHAMPIONSHIP

Ажлын кейс


Арга хэмжээ
2015 оны 11 сар


Монгол улсад холимог тулааны спорт сонирхогчдын хүрээг тэлэх, One Championship дэвжээнээс төрсөн Монгол Улсын хамгийн анхны дэлхийн аварга Жадамбын Нарантунгалагын амжилтыг таниулах, түүний аваргын бүсээ хамгаалах тулааны талаарх мэдээлэл сурталчилгааг өрнүүлэх ажлыг Сингапурт төвтэй Азийн холимог тулааны спортын арга хэмжээ зохиогч One Championship компанийн захиалгаар хийж гүйцэтгэв.

Онцлох ажил

Уг ажлын хүрээнд бид дэлхийн аварга Ж.Нарантунгалагийг сурталчлах нэг сарын эрчимжүүлсэн сурталчилгааны компанит ажлыг удирдан зохион байгуулсан бөгөөд тулаанч маань энэ хугацаанд спорт мэдээлэл хүргэдэг дотоодын 16 сувагтай тус бүртэй өөрийн амжилтын түүхээ хуваалцан ярилцаж, хамтран ажилласан юм.


Үр дүн

  • Дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн нэрийг таниулсан нийт 16 ярилцлага, 5 мэдээ түгээгдсэн бөгөөд үүний дунд Bloomberg Asia-р Ж.Нарантунгалагийн хувийн түүхээр Ази тивд хурдацтай тархаж буй холимог тулааны спортыг онцолсон мэдээ олон улсад цацагдсан юм.
  • Мөн энэхүү ажлын үр дүн Монголын ТВ5 телевиз One Championship тулааны бүх арга хэмжээг шууд дамжуулах эрхийг авсан бол удалгүй Ж.Нарантунгалаг маань Монгол Улсын Гавьяат тамирчин төрийн цол тэмдгээр шагнуулсан юм.

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих