NATIONAL LIFE

Ажлын кейс


Арга хэмжээ
2014 ОНЫ 9 САРААС 2015 ОНЫ 3-Р САР


National Life нь Монгол улсын зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болох ердийн бус урт хугацааны даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч компани бөгөөд энэ төрлийн санхүүгийн хөшүүргийн ач холбогдлын талаар зорилтод зах зээлийг мэдээлэл мэдлэгтэй болгох, даатгалд хамрагдахыг сэдэлжүүлэх 3 сарын компанит ажлыг бидэнд тус компани бүрэн даатгасан.

Ингээд бид амьдралын даатгал, тэтгэврийн даатгал, сургалтын төлбөрийн сангийн даатгал зэрэг олон шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүнийг сурталчлах хоёр чиглэлийн компанит ажлыг өрнүүлэв.

Онцлох ажил

  • Бид олон нийтэд хандсан сурталчилгааны ажлын хүрээнд 1500 өрхийн дунд санал асуулга өрнүүлсэн бөгөөд санал асуулгаас гарсан хариултуудад дүн шинжилгээ хийж улмаар залуу гэр бүлүүдэд өрхийн санхүүгийн зөвлөгөө хүргэх нэг сарын компанит ажлыг гэр бүлийн санхүүгийн боловсролын чиглэлээр мэргэшсэн зөвлөхтэй хамтран эхлүүлсэн.
  • Санхүүгийн зөвлөгөө хүргэх сурталчилгааны аяныг ТВ, сонин, сэтгүүл, онлайн сошл медиа сувгуудыг ашиглан өргөн хүрээнд явуулаад зогсохгүй, Facebook дээрх сонирхлын бүлгүүд болох “Бүх Хайраа Гэр Бүлдээ” (104k likes) залуу ээжүүдийн “Mommy Central”-тай (8k гишүүд) хамтран Google Hangout дээр онлайн зөвлөгөө, асуулт хариултын шууд нэвтрүүлгийг амжилттайгаар туршсан бөгөөд уг шууд дамжуулалтыг 584 хүн үзэж зөвлөгөө авсан юм.


Үр дүн

  • Ажлын эхний сард 12 мянган интернэт хэрэглэгчид National Life компниас явуулсан санал асуулга, видео зөвлөмж, мэдээ мэдээлэлтэй бодит харилцаа үүсгэн, компанит ажилд идэвхитэй оролцсон бөгөөд хэвлэл мэдээллийн 11 сувгаар мэдээ мэдээлэл, ярилцлагыг үнэ төлбөргүй хүргэгдсэн болно
  • Түүнчлэн National Life компанийн өмнөөс Тэтгэврийн тогтолцооны асуудлыг хөндсөн мэдээ, нийтлэл зэргийг боловсруулсан нь Өнөөдөр сонинд 1/2 хэмжээтэй, мөн www.gogo.mn сайтанд тус тус нийтлэгдэж, улмаар тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг шаардсан хэвлэл мэдээлэл, олон нийтийг хамарсан томоохон дуу хоолойн эхлэл болсон юм.
  • Бидний санаачлан хэрэгжүүлсэн сурталчилгаа нь төсөвлөсөн зардлаас 2 дахин илүү өгөөжийг бүтээсэн байдаг

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих