МИНИЙ ХАЙР МУСК

Ажлын кейс


Арга хэмжээ
2014 ОНЫ 6-7 САР


Single Ladies киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Бондоолой буюу Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нарын хамтран бүтээсэн Миний Хайр инээдмийн мелодрам уран сайхны кино нь олон шинэ залуу уран бүтээлчид оролцсон бүтээл байсан бөгөөд энэхүү уран бүтээлийг кино театрын үзвэрийн оргил үе буюу 6-р сард нээх болсон нь анхны бие даасан уран бүтээлээ гаргаж буй уран бүтээлчдийн хувьд маш зоригтой, эрсдэлтэй алхам байв.

Онцлох ажил

Кино, интертайнмент ертөнцийн талаар мэдээлэл хүргэдэг бүх хэвлэл мэдээллийн сувгуудад хүрч ажиллахдаа кинонд тоглосон залуу уран бүтээлчдийг давуу байдлаа болгон ашиглаж киноны нээлтийн өмнөх идэвхжүүлэлтийг маш эрчтэйгээр түгээж ажилласан бөгөөд хэвлэл мэдээллийн оргил цагийг ашиглан мэдээлэл, агуулга, ярилцлагыг олон хувилбараар хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн, сошл медиа хуудсаараа киног олон нийтийн оролцоотойгоор онц сонирхолтой байдлаар сурталчилж, аман яриа дэлгэрүүлэхэд анхаарсан.


Үр дүн

  • Киноны нээлтэнд 30 гаруй хэвлэл мэдээллийн сувгууд оролцсон бөгөөд нийт 61 удаагийн мэдээлэл олон нийтэд хүрсэн.
  • Миний Хайр киноны Facebook хуудас эхний долоо хоногт 2.3k+ Like-ыг цуглуулж, нэг сарын хугацаанд 120,000 хүнд хүрсэн
  • Кино театруудаар гарч эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө сурталчилгаагаа хийж эхэлсэн Миний Хайр МУСК-г East Maven ердөө сарын дотор Box Office-ийн 2-т бичигдсэн кино болгов

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих