ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ажлын кейс


Арга хэмжээ
2013 ОНЫ 11 САРААС 2014 ОНЫ 5 САР


Монголын хувийн хэвшлийн манлайлагчдын санаачлалаар үүсэн байгуулагдсан Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл нь (ХХДҮЗ ) эдийн засаг дахь төрийн оролцоо онц ихээр нэмэгдэх болсон 2013 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд East Maven компани тус байгууллагыг анхнаас нь дэмжиж ажиллах хугацаандаа хувийн хэвшлийн төлөөлөгчдийн оролцоотой зөвлөлдөх уулзалтууд, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран төр засагт нэгдсэн дуу хоолойгоор хандах, үндэсний эрх ашгийн төлөө өөрсдийн байр суурийг илэрхийлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан юм.

ПиАр сурталчилгаа нь ХХДҮЗ-ийн манлайллыг олон нийтэд таниулж, төрийн түшээдийг хувийн хэвшлээс дэвшүүлж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, харилцан ойлголцолд хүрэхэд ихээхэн нөлөө үзүүлснийг онцолж байна.

Онцлох ажил

  • Хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын шийдвэр гаргагчдыг оролцуулсан “Хувийн Хэвшлийн Хөгжил” сэдэвт 2 удаагийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан
  • ХХДҮЗ-ээс санаачилсан “Гурамсан Холбоо” нэвтрүүлгийн нийт 8 дугаарыг найруулж NTV телевизээр хоёр сарын турш хүргэсэн
  • Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хэвлэл мэдээллийн компанит ажлын хүрээнд
  • Бидний хамтын ажиллагаа зөвхөн олон нийт рүү чиглэсэнгүй, ХХДҮЗ дотоод үйл ажиллагаатай холбогдох жилийн тайлан, презентаци зэргийн эхийг боловсруулж, хувийн хэвшлийг төлөөлдөг бусад нэр нөлөө бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаа үүсгэж, дуу хоолойгоо нэгтгэх ажлыг эрчимжүүлэхэд туслалцаа үзүүлсэн юм.


Үр дүн

  • Сурталчилгаа эхлүүлснээс хойш эхний 2 сард 46 удаагийн нэр дурдалт бүхий үнэгүй мэдээллийг олон нийтэд хүргэж чадсан
  • East Maven агентлагийн зохион байгуулсан удаа дараагийн уулзалт арга хэмжээнүүдийн үр дүнд ХХДҮЗ нь МҮХАҮТ, МАОЭНХ, МУУА, Монголын Бизнесийн Зөвлөл зэрэг бизнесийн байгууллагуудтай нэгдэж хамтран ажиллах зөвшилцөлд хүрч чадсан.
  • ХХДҮЗ нь хувийн хэвшил дэх төрийн хэт их оролцоог хэлэлцүүлэх, мөн олон нийтэд хувийн хэвшлийн хөгжлийн ирээдүйн талаар эерэг ойлголтыг өгч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг таниулах ажилд томоохон ажлуудыг өрнүүлж төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болоод байна.

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих