НДЕГ - ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Ажлын кейс


Арга хэмжээ
2014 ОНЫ 12 САР


НДЕГ-ын санаачилгаар Ажлын байрны осол, мэргэжлээс шалтгаалсан өчвнөөс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, гүйцэтгэл, хяналтыг сайжруулахад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг өрнүүлэх тендерт түрүүлсэн East Maven компани Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйг (ХАБЭА) улс даяар богино хугацаанд сурталчлахад хамтарч ажилласан юм.

Онцлох ажил

  • Бид сурталчилгаа, ухуулгын ажлыг зорилтод бүлгүүдэд чиглүүлэх үүднээс Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн (ХАБЭА) үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, тэргүүн туршлагаа хуваалцах хүсэлтэй томоохон ААН-үүд, мөн ХАБ-н удирдлагын анхан шатны мэдлэг мэдэгдэхүүнд суралцах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Эрүүл, Аюулгүй Ажлын Байр” форум зохион байгуулах санаачилгыг гаргаж, арга хэмжээний ерөнхий зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай мэдээлэл сурталчилгааг хариуцан ажилласан. Энэхүү ажилдаа бид ХАБЭА-ийн сургалт, зөвлөгөөний мэргэжлийн байгууллагууд болох Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн (ОШМИ), Өргөн Тээвэрлэх Машин Төхөөрөмж Үндэсний Холбоотой хамтран мэргэжлийн сургалт, мэдээлэл сурталчилгааг маш бага зардлаар өргөн цар хүрээтэйгээр хүргэж ажилласан.
  • Түүнчлэн бид, ХАБЭА-н нийтлэг зөрчлүүд, холбогдох хууль дүрмийн талаар олон нийтэд хандсан мэдээлэл, танин мэдэхүйг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд гарч буй ХАБЭА-н зөрчлийн тоо баримтууд дээр үндэслэсэн хэвлэл мэдээллийн сурталчилгааг форумын үйл ажиллагааны үеэр зэрэг өрнүүлсэн юм.


Үр дүн

  • Хувийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад ХАБЭА-н удирдлагын тогтолцооны хэрэгцээг ойлгуулах, олон улсын стандартын дагуу удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ерөнхий аргачлалыг заан сургах зорилготой “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт бизнес удирдагчдын анхдугаар форумд 183 аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм.
  • Хэдий мэдээллийн зонхилох сэдэв өөр байсан ч бид тухай өдөр ХАБЭА-тай холбоотой мэдээ мэдээллийг нийт хэвлэл мэдээллийн гол анхаарал татсан сэдэв болгож чадсан бөгөөд нийт 26 сувгаар мэдээлэл сурталчилгаа хүргэжээ.

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих