ИНТЕРАКТИВ ХХК

Ажлын кейс


Арга хэмжээ
2015 ОНЫ 3 САРААС 7 САР


Интерактив компани нь IT систем хөгжүүлэлтийн улсын хэмжээний олон төслүүдийг хэрэгжүүлж, цахим засаглалыг суурь бүтцийг байгуулж ажилласан Монголын ууган IT компаниудын нэг ч амжилт, бүтээлээрээ олон нийтийн дунд төдийлөн танигдаагүй явж иржээ.

Онцлох ажил

  • Бид 3 сарын хугацаанд хамтран ажиллахдаа Interactive компанийн Монгол улсын цахим засаглалд эрс шинэчлэл авчирсан өмнөх томоохон ажлууд болох Цахим Татварын Систем, EITI системийн эдийн засгийн үр ашгийн бодит тоцооллыг хийж, гарсан тоо баримтуудыг мэдээлэл сурталчилгаагаар түгээж ажилласан.
  • Үргэлжлүүлээд бид Интерактив компанийн удирдлагуудын нэр хүнд, танигдах байдлыг дээшлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн болон арга хэмжээгээр таниулах сурталчилгааны ажлуудыг өрнүүлсэн.
  • Interactive компанийн өсөн нэмэгдэж буй нэр хүндэд дөрөөлөн тус компанийн хамгийн том бүтээгдэхүүн болон VERITECH ERP-г бүтээлч технлогийн шийдэл болохыг таниулах үүднээс ITEXPO-гийн үеэр “Ухаалаг дэлгүүр” технологийн концептыг танилцуулсан нь тус арга хэмжээний үеээр хэвлэл мэдээллийн анхаарлыг хамгийн ихээр татсан технологи болж байв.


Үр дүн

  • Интерактив компанийн мэдээлэл технологийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэний дараах үр өгөөжийг харуулсан кейс мэдээллийг нийт 22 сувгаар төлбөргүй түгээсэн нь тус компанийг оюуныхаа хөдөлмөрөөр Монгол Брэнд-ийг бүтээгч IT-ийн тэргүүлэгч болгон байршуулахад чухал түлхэц болсон
  • ICT Expo-д Ухаалаг дэлгүүр технологийг танилцуулж байгаа сурвалжлагыг хандалтаараа тэргүүлэгч Топ 10 сайтын жагсаалтад ордог News.mn, Gogo.mn, Trends.mn, Bloombergtv.mn сайтуудад нийтлүүлсэн нь Veritech ERP технологийн өдөр тутмын хэрэглээг олон нийтэд таниулсан ажил болсон
  • Хамтын ажиллагааны хугацаанд компанийн захирлуудыг нэр хүнд, танигдах байдал эрс дээшилж, VERITECH ERP системийн байгууллагын харилцагч нэгээр нэмэгдсэн юм

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих