HUNNU MUSIC FESTIVAL 2015

Ажлын кейс


Арга хэмжээ
2015 оны 7 сар


Манай компани 2015 оны Hunnu Music Festival зохиогдсон орчин үеийн хөгжмийн наадмын PR сурталчилгаа болон тайзны найруулга, зохион байгуулалтыг хариуцан ажилласан. Хоёр дахь жилдээ зохиогдсон уг наадмыг бусад шоу арга хэмжээнүүдээс ялгаруулж, олон улсын фестиваль гэдгээр таниулан байршуулах, хөгжимд дуртай 3,500-с дээш залуусыг хотоос 54км зайд болох тус арга хэмжээнд оролцуулахын тулд бид сурталчилгааг олон улсын жишгээр явуулахыг зорьсон.

Онцлох ажил

  • Бид наадамд шинээр төрөн гарч ирж буй, олон төрлийн уран бүтээлчдийг оролцуулахыг эрмэлзэж, сурталчилгаа идэвхжүүлэлтийг 4 сарын турш өрнүүлсэн. Ингэхдээ наадмын жинхэнэ утга агуулга болох хөгжмийг брэндийн сурталчилгааны гол болгож, сошл медиа сурталчилгаа, тэр дундаа Facebook дээр агуулга болон амьд харилцаа сурталчилгаанд ихээхэн анхаарч, үй олон сонирхлыг бүлгүүдийг зорилгодоо нэгтэн хамтран ажилласан.
  • Бид хэвлэл мэдээллийн 8 байгууллагыг наадмын онцгой давуу эрхтэй мэдээллийн сувгаар сонгон хамтарч, тэдгээр сувгуудаар брэндийн танигдах байдлыг нэмэгдүүлж ажилласан.
  • Түүнчлэн наадмын урьдчилсан тасалбар борлуулалтыг дэмжих зорилгоор pre-party арга хэмжээнүүдийг олноор нь зохион байгуулсан, төдийгүй наадмын ивээн тэтгэгчдээс хөрөнгө босгох ажлыг удирдаж ажилласан.
  • Хэдийгээр олон улсын DJ уран бүтээлчдийн урьж оролцуулах амлалтаараа анхаарал татаж байсан ч, бид энэхүү наадмыг шоу парти гэхээсээ илүү ойрын ирээдүйд хөгжмийн аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх, Монголын хөгжим дагасан соёл, хандлагыг дэлхийд таниулах орчин үеийн дуу, хөгжим, бүжгийн брэнд арга хэмжээ болгон байршуулж, сурталчилгааг олон улсын жишгээр өрнүүлсэн.
  • Бид олны танил, нэр нөлөө бүхий сошл хэрэглэгчидтэй хамтран олон төрлийн сонирхолтой агуулгыг сурталчилгааны оргил үед гаргасан нь бусад ижил төстэй арга хэмжээнүүдээс ялгарах онцлог байв. Тухайлбал AiM4r Production-тай хамтран бүтээсэн TEZ CADEY SEVE дуун дээрх Shuffle/Konijnendanc бүжгийн хичээл нь 2015 оны хамгийн олон хүнд хүрсэн HIT агуулгын сурталчилгаа байв.
  • Мөн бид Facebook-д орчин үеийн хөгжим хөгжим, хувцас загвар, фото зураг сонирхогчдод хүрдэг сошл сувгуудтай хамтран ажилласан бөгөөд манай наадмын талаарх мэдээлэл, постуудыг цаг тухайд нь өөрсдийн дагагчидтай хуваалцаж 106 пост, шэйр хийн ажилласан. Нийт 24 сувгууд мэдээлэл түгээхэд хамтран ажилласан ба нийт сувгуудын like-ний тоо 2,177,688 байв.


Үр дүн

  • Hunnu Music Festival-ийн зорилго болон брэнд нэрийг богино хугацаанд таниулах олон давхар сурталчилгаат ажлыг East Maven компани 4 сарын турш явуулсны дүнд компанит ажил нийт 320 мянган хүнд, дунджаар 6 удаагийн давтамжтайгаар шууд хүрсэн үр дүнтэй байна.
  • Тухайлбал Facebook сурталчилгаа 320k хүнд хүрсэн бөгөөд 26,8k хэрэглэгчтэй engagement үүсгэсэн байна. Мөн 1500 лайктай байсан Facebook хуудас 7000 лайктай болж 5 дахин өссөн
  • Наадамд хүлээлтийн дагуу 3,500 гаруй залуус оролцсон ба наадмын дараах сэтгэл ханамж маш өндөр байгааг сошл хуудсууд дээрх сэтгэгдлүүдээс харж болно.
  • Нийт 9 удаагийн хэвлэлийн мэдээ боловсруулсан нь 72 удаагийн давтамжтай нийтлэгдсэн бол 30 удаагийн давтамжтай ТВ, сонин, сэтгүүлийн ярилцлага, нийтлэл аяны хүрээнд цацагджээ.
  • Бид HMF2015 наадмыг маш олон сайн дурын дэмжигчдийг зорилгодоо нэгтгэн хамтарч ажилласны үр дүнд, онцгой их хэмнэлттэй төсвийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өрсөлдөгчдөөсөө илт давуу ялгарч чадсан нь Монголдоо ховорт тооцогдох сурталчилгааны кейс юм.

Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих