GOBI CASHMERE

Ажлын кейс


Арга хэмжээ
2016 ОНЫ 3 САР


Монголын Үндэсний шилдэг брэнд Говь ХК-н 2016 оны хавар зуны загварын цуглуулгийн шоуг урьд өмнөхөөсөө илүү олон хүнд хүрсэн, сонирхол татсан арга хэмжээ болгоход тус компанийн маркетингийн багт дэмжлэг үзүүлж ажилласан.

Энэ удаагийн шинэ загварын цуглуулаг нь Говь компанийн үйлдвэрлэлийн технологийн чанар, чансаа, загварын олон төрөл ангийг илүү тодотгон сурталчилсан бөгөөд шинэ загваруудын тэргүүлэх дизайнераар “торго илбэдэгч” нэрээр танигдсан зураач Ч.Сэндэм оролцсон нь олны анхаарал татаж байв.


Хамтын ажиллагааны хүрээнд бид өмнөх сурталчилгааны хэв маягийг багагүй эвдэж, загварын шоуны фото, видео агуулгуудыг онлайн орчинд олон давтамжтай түгээн байршуулж ажилласан бөгөөд Говь брэндийг залуу үеийнхэнд илүү ойр байршуулсан нь илүү олон хүний анхаарал татаж чадсан юм.





Imaginative Communication

Үйлчилгээ авмаар байна уу?

Бидэнтэй холбоо барих