Буцах

Reputation Institute болон Forbes сэтгүүл хамтран жил бүр дэлхийн хамгийн нэр хүндтэй корпорациудын жагсаалтыг зарладаг.  Global RepTrak 100 нэртэй уг жагсаалтыг 2006 оноос тасралтгүй гаргаж ирсэн бөгөөд жилийн орлого нь 50 тэрбум ам.доллар давсан 140 гаруй компанийг нэр дэвшүүлэн судалдаг байна. Хоёр сарын туршид явагддаг нэр хүндийн судалгаанд 15 улс орны 230,000 иргэний саналыг хамруулдаг юм байна. Харин тэд компани тус бүрт 5 үзүүлэлтийн дагуу оноо өгчээ.

Ингээд 2018 оны жагсаалтын эхний 10 байранд шалгарсан компаниудыг танилцуулахад:

1. Rolex – Швейцарь (RepTrak® Pulse Оноо: 79.3)

2. The LEGO Group – Дани (RepTrak® Pulse Оноо: 77.9)

3. Google – АНУ (RepTrak® Pulse Оноо: 77.7)

4. Canon – Япон (RepTrak® Pulse Оноо: 77.4)

5.The Walt Disney Company - АНУ (RepTrak® Pulse Оноо: 77.4)

6. Sony – Япон (RepTrak® Pulse Оноо: 77.3)

7. Adidas – Герман (RepTrak® Pulse Оноо: 76.6)

8. Robert Bosch – Герман (RepTrak® Pulse Оноо: 76.4)

9. BMW Group – Герман (RepTrak® Pulse Оноо: 76.1)

10. Microsoft – АНУ (RepTrak® Pulse Оноо: 75.8)

компаниуд жагсаалтыг тэргүүлжээ (үргэлжлэлийг Forbes сайтаас харах боломжтой). 

Хэрэв та сайн анзаарвал энэхүү жагсаалтийн тэргүүн эгнээнд нь ашиг орлого, борлуулалтаараа тэргүүлдэг, хамгийн сайн танигдах хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг брэндүүд байхгүй байгааг олж харах бизээ. Тухайлбал бид бүхний амь амьдралаа холбодог Apple, Nike, Coca-Cola зэрэг компаниудын оноо өмнөх жилүүдээсээ буурч жагсаалтын дунд болон хойгуур хэсэгт бичигдсэн байгаа юм.  

Reputation Institute байгууллагын онцолж буйгаар нэр хүндээр тэргүүлэгч компаниудад дараах нийтлэг зан төлөв ажиглагддаг гэнэ.

Эргэлзээтэй юуг ч давж гардаг. Өнөөдөр бол 2018 он. Энэ цаг үед компаниуд стейкхолдерс буюу ашиг сонирхлоор хүрээлэгчдэд ямар асуудал бэрхшээл байна, түүний талд гарч зогсдог болсон. Тэгш эрх, ажлын байрны соёл, мянганыхны хүсэл зорилго гэх мэт үл үзэгдэх өөрчлөлт шинэчлэл шаардсан асуудлуудад идэвхтэй оролцдог, дэмжлэг үзүүлдэг корпорациуд нэр хүндээр илүүрхэж эхэлдэг.

Бүтээгдэхүүнээ бизнесийн зорилгодоо яв цав нйицүүлдэг. Орчин үед бизнес гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээгээр хязгаарлагдахаа больж эхэлсэн. Бүтээгдэхүүний чанараас гадна бизнесийн ёс зүй, шударга үйлдэл, нйигэм дэхь нөлөөлөл нь нэр хүндийг улам баталгаажуулж байна.

Чин үнэнээсээ харилцдаг. Компаниудын Гүйцэтгэх Захирлуудын хувьд энэхүү мессеж маш ойлгомжтой юм. Компни зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээ ярьхаасаа илүүтэй олон нийтэд илүү гүн утга учиртай сэдэв, асуудлаар үзэл бодлоо хуваалцдаг удирдагчтай бол давуу байдал үүсдэг.

Нийгмийн асуудлуудад анхаарал тавьдаг.  Өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүнийхээ эзэн нь болж бусадтай хуваалцах нь нэр хүндийн капитал бий болгож, эрсдлээс хамгаалдаг гэжээ.