Буцах


East Maven PR агентлагийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Гэрэлтуяа Forbes Mongolia сэтгүүлээс шинээр зарлаад буй 30Under30 (30Хүртэлх30) салбар салбартаа ихийг бүтээгч залуусын жагсаалтад бичигдлээ.

Энэ удаагийн жагсаалтад 10 гаруй салбараас хийсэн ажлын цар хүрээ, үнэлэмжээрээ тэргүүлсэн залуусыг сонгосон төдийгүй медиа, ПиАР сурталчилгааны салбараас анх удаа олон тооны залуусыг онцолж багтаасан нь хамгийн сонирхолтой нь байлаа.

О.Гэрэлтуяа нь Монголд олон улсын мэргэжлийн стандартыг тогтоох зорилго бүхий PR агентлагийн бизнесийг 2013 оноос тасралтгүй хөгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 30 орчим компанит ажлыг удирдаж ирсэн байдаг. Тэрээр Монгол улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн ASEM Summit-ийн үеэр олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг Монгол улсад татах, гаднын сэтгүүлчидтэй таатай харилцааг бэхжүүлж, эерэг хандлага үүсгэх чиглэлд ажлын хэсэг дотроо өндөр хичээл зүтгэл гарган ажилласан юм.