Буцах

Байгууллагын нэр хүндэд аюул учирсан тохиолдолд удирдлагууд ихэвчлэн хаалттай эсвэл сураггүй байх, ямар нэгэн хариу үйлдэл хийлгүйгээр шуугианыг дарагдтал хүлээх тактикийг баримтлах нь хамгийн бага эрсдэлтэй бөгөөд хохиролтой хэмээн үзэх нь элбэг. 


Гэтэл олон нийтийн анхаарлын төвд орсон үед байгууллагын бүх ажилчдад хүнд байдал үүсдэг бөгөөд тэд хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн яаж харилцах, юу гэж хариулахаас эхлээд ойлгомжгүй байдал үүсэх нь наад захын асуудлуудын нэг болж ирдэг.  Мөн байгууллагын удирдлагууд хямралыг даван туулах бодит эрсдэлтэй нүүр тулах үедээ ямар үг үйлдэл илэрхийлэхээ мэдэхгүй байх, нөхцөл байдлыг даамжирч болзошгүй гэсэн хэт их хашир хандлага нь сөрөг мэдээлэл, олон нийтийн дайралтыг улам дэвэргэж байдаг.


Энэ тохиолдолд мэргэжлийн харилцааны стратеги шаардлагатай болдог. Хамгийн түрүүнд дагаж мөрдөх дараах 10 дүрмийг сануулж байна.


Дүрэм 1:  Чимээгүй байна гэдэг нь буруутайгаа хүлээж буйн илрэл

Дүрэм 2:  Эерэгээр нээлттэй харилцах

Дүрэм 3:  Үр дүнтэйгээр урьдчилан арга хэмжээ авах

Дүрэм 4:  Хохирогч талтай харилцаа тогтоох + Тогтвортой үйлдэл үзүүлэх

Дүрэм 5:  Төлөөлөн ярьж буй хүний итгэл үнэмшилтэй байдал

Дүрэм 6:  Урьдчилсан сайн төлөвлөлгөө+энгийн ойлгомжтой тайлбар бэлдэх

Дүрэм 7:   Хямралын үеийн харилцаанд удирдлагын оролцоо чухал

Дүрэм 8:  Сэтгүүлчидтэй харилцах маш ойлгомжтой удирдамж

Дүрэм 9:  Нийт ажилчдад бүрэн мэдээлэл өгөх, харилцааны удирамж

Дүрэм 10: Хариуцлагаа ухамсартайгаар хүлээх нь шууд буруугаа хүлээж байна гэсэн үг биш.


Төстэй нийтлэл: Хямралыг даван туулахад өгөх 10 практик зөвлөгөө